Аврах бүлэг Гүрмийн нууранд үүрэг гүйцэтгэж байна

Хэнтий аймгийн Баян-Овоо сумын төвөөс зүүн зүгт 4 км зайд орших Гүрмийн нууранд аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах салбарын аврах бүлэг завьт эргүүлийн үүргийг гүйцэтгэж, усны ослоос урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг мэдээллийг иргэдэд тогтмол хүргэн ажиллаж байна. Ажиллах хугацаандаа хийлдэг гудас, хантааз, цагирагтай хөвж нуурын төв хэсэгт хүрснээр эрэг рүү гарч чадахгүй эрсдэлт байдалд орсон дөрвөн иргэн, есөн хүүхэд, нуурын усанд хөл алдсан нэг иргэнд тусламж үзүүлж, амь насыг нь авран хамгааллаа. Дашрамд сонирхуулахад, тус нуур нь  5.6 км2 метр талбайтай, 5 метр орчим элсэн хаялагатай, 4.8 метр гүн, химийн 20 гаруй элементийн найрлагатай эрүүл мэндийн өндөр ач холбогдолтой … Continue reading Аврах бүлэг Гүрмийн нууранд үүрэг гүйцэтгэж байна